Д.Ганмаа: Эрүүл мэндийн чанартай тусламж ярихаар чанартай эмийн асуудал зайлшгүй яригдана
2025.05.02

Д.Ганмаа: Эрүүл мэндийн чанартай тусламж ярихаар чанартай эмийн асуудал зайлшгүй яригдана

УИХ-ын гишүүн Д.Ганмаа Монгол Улсын эмийн асуудлын талаар тодруулга өглөө.

Тэрбээр, Нэгдүгээрт, эрүүл мэнд тусламж үйлчилгээ гэдэг утгаараа чанартай эмийн асуудал зайлшгүй яригдана. Чанартай эм гэдэг асуудлын хүрээнд хэд хэдэн ойлголт байдаг. Олон улсад бол "фармакапе" гэсэн ойлголт бий. Фармакапе гэдэг нь эмийн дотор орж байгаа бодисын чанар, цаг хугацааны хувьд хэр зэрэг хугацаанд идэвхтэй бодис нь яаж байх вэ гэх мэт нарийвчилсан заалтууд байдаг. Томоохон улс орнуудын хэдийн хэрэгжүүлчихсэн фармакапийн хяналт, зохицуулалт, засаглал дээр сайн анхаарах ёстойБүтэц болгон дээр засаглал ярих шаардлагатай болдог шиг энэ асуудал нь эм дээр ч яригдана. Нэг гараараа худалдан авалтуудаа хийгээд нөгөө гараараа хяналтаа тавиад байж болохгүй. Учир нь эдгээр 2 асуудал тусдаа байх ёстой.

Хоёрдугаарт, төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Эм гэдэг ойлголтыг зах зээлийнхээ шугамаар хөгжөөд яв хэмээн хаяж болдоггүй. Учир нь эмийн тухай асуудал үндэсний аюулгүй байдалтай хамаатай ойлголт. Монголд эмнэл зүйн гайд лайн дээрт тогтсон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг бид нар хэрэглэнэ. Түүнээс биш тодорхой бүлэг сууж байгаад эдгээр эмийг Монголд бүртгэнэ эдгээрийг бүртгэхгүй гэх маягаар зааж болохгүй. Энэ заалт нь явчихвал ямар нэгэн ашиг сонирхол үүснэ. Эмийн бүртгэл нь жагсаалт үүсгээд, зарим нь бүртгэлдээ оруулж чадна, чадахгүй гэх мэт том асуудлууд болон зөрчилдөөн үүсэхээсээ гадна чанартай эм, чанартай үйлчилгээ авах гээд байгаа, хүртээмжтэй, эрх тэгш байдал үүсгэх гээд байгаа эрүүл мэндийн тогтолцоог тэр чигээр нь эвдээд байна. Тиймээс үүнийг зайлшгүй ярих ёстой!