
2025.05.05
SSV ангиллын 4 дугуйт мотоциклын бартаат замын улсын аварга шалгаруулах уралдаан боллоо
Авто тээврийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан SSV ангиллын 4 дугуйт мотоциклын бартаат замын улсын аварга шалгаруулах уралдаан Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо анх удаа зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд нийт 18 багийн 36 тамирчин 2 төрөлд хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорьж байна. Түүнчлэн тус тэмцээнд УИХ-ын гишүүн Д.Батлут M1 клубийг төлөөлөн оролцлоо.

Сэтгүүлч