ХЭМНЭЛТ БОЛ ХАРИУЦЛАГАА НЭМЭХ ТУХАЙ АСУУДАЛ
2025.05.07

ХЭМНЭЛТ БОЛ ХАРИУЦЛАГАА НЭМЭХ ТУХАЙ АСУУДАЛ

Эрдэмтэн судлаач, мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл хуралдлаа.

Хурлаар:

  • Төрийн бүх шатны байгууллагын урсгал зардлын хяналтыг чангатгах
  • Их өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухаан ашиглаж ил тод, түргэн шуурхай ажиллах
  • Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх тогтолцоог илүү боловсронгуй болгох
  • Хэмнэлт, бүтээмжийн чиглэлээр жишиг болсон аж ахуйн нэгжүүдийн туршлагыг нэвтрүүлэх зэрэг асуудлаар зөвлөлийн гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ.

Дээрх саналуудад үндэслэж:

  • Санхүүгийн сахилга бат
  • Процессын дахин инженерчлэл
  • Цахим шилжилт, хиймэл оюун ухаан гэсэн гурван чиглэлээр Монголын топ 100 аж ахуйн нэгж, орчин цагийн шилдэг эдийн засагч, мэргэжлийн экспертүүдтэй хамтран дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо.

Дэд ажлын хэсгээс гарсан шийдлүүдийг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. 2026 оны төсөвт тусгуулах болно.