2025.05.07

Б.Уянга: Дулааны эрчим хүчний шинэчилсэн тариф хэрэгжиж эхэлснээр төлбөр нь хэр нэмэгдэх вэ?

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 05/06 ны өдрийн хуралдаанаар “Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх” Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо.

Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

Дулаан эрчим хүчний шинэчилсэн тариф хэрэгжиж эхэлснээр индексжүүлнэ гэдэг нь яаж явах вэ? Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Индексжүүлэхээр яах вэ? Өвлийн дулааны эрчим хүч шаардлагатай эдгээр саруудад төлбөр хэрхэн нэмэгдэх вэ? Таван толгойн дулааны цахилгаан станцын төсөл баригдах нэн шаардлагатай байсаар олон жилийг үдсэн. 2024 оны 01 сарын 01-ээс  тендерийн хуульд EPC нөхцөлд тендер зарлах боломжгүй болсонтой холбоотойгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон эрчим хүчний хуульд нэмэлт оруулж ирэхээр яамнаас санал аваад явж байгаа юм байна.Хаврын чуулганаар батлуулах уу? Түргэвчилсэн горимоор орж ирж их хурал дээр танилцуулагдаж, батлагдах шаардлагатай юм шиг уншигдаж байна. Үүн дээр танай эрчим хүчний яамны байр суурийг сонсъё. 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц барих төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцлаа. Дулааны станц, дулаан дамжуулах төвийн цахилгаан хангамж, цэвэр ус ариутгах татуургатай холбоотой улсын төсөв дээр 103 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэгдэх шаардлагатай юм байна. Үүнийг хэзээ тусгуулахаар ажиллаж байгаа вэ? Эдгээр 10 дулааны цахилгаан станц зээлийн гэрээгээр баригдаж байгаа. Баригдаж дууссаны дараа зээлийн төлбөрийг төлж эхлэх үү, хүү нь ямар байх вэ? Хэзээ төлөгдөж эхлэх вэ?      Төслийн явцын талаар мэдээллийг харахаар хамгийн сайн явцтай нь Сүхбаатар аймаг байна. Бусад аймгийн дулааны цахилгаан станцын төслийг хэрхэн эрчимжүүлэх вэ? 

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.