2025.05.06

Д.Үүрийнтуяа: Хяналт үнэлгээ хийхэд зөрж байгаа аргачлал дээр ямар арга хэмжээ авах вэ?

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 05/06 ны өдрийн хуралдаанаар “Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан”г сонслоо.

Уг тайлантай холбоотойгоо гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Танилцуулгаас харахад хуулийн 481 заалтын 69 буюу 14.3 хувь нь огт хэрэгжээгүй байна гэсэн. Энд хэчнээн, ямар төрлийн хэдэн хууль байгаа вэ? Хавсралтыг харахаар ганц хууль л харагдаад байна. Хавсралтаа 11-ээс эхлээд дугаарлачихсан нь ямар учиртай юм бол? Хэдэн хуулийн 481 заалтаас, хэчнээн хуулийн 69 нь огт хэрэгжихгүй байгаа юм бэ? Та бүхний танилцуулга дотор Монгол Улсын хууль гэдэг дотор байгаа 33 шийдвэр гэдэг юу вэ? Аж үйлдвэржилтийн байнгын хорооны гаргасан 9 шийдвэрийн хэрэгжилт дунджаар 50.8 хувьтай буюу хэрэгжих шатанд байна аа гэж байна. 9 шийдвэрээс 100 хувь хэрэгжсэн нь хэд юм бэ? Хэрэгжих шатандаа байгаа нь хэд юм бэ? Огт хэрэгжээгүй нь хэд юм. Үр дүнтэй танилцлаа. УИХ-ас баталж гаргаж байгаа хууль, УИХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. УИХ-ын Тамгын газраас мөн энэ дүн шинжилгээ хийж, санал дүгнэлтээ ирүүлсэн байна. Засгийн газрын энэ хяналт шинжилгээ үнэлгээтэй аргачлал зөрж байгаа асуудлууд байгаа юм байна. Энэ асуудлуудыг хэрхэн яаж цэгцлэхээр шийдэж байна.

Хоёрдугаарт, Дүн хангалтгүй байна гээд гарчихлаа. Ард нь яах ёстой вэ? Яг ямар бодитой саналыг та бүхэн танилцуулах гэж байгаа юм бэ? Ямар арга  хэмжээ авах гэж байгаа юм бэ? Араас нь ямар ажил хийх гэж байгаа вэ?     

Түүний асуултад, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хариуллаа.