"Хөдөө аж ахуйн тухай хууль"-ийн үзэл баримтлалыг хэлэлцүүллээ
2025.05.08

"Хөдөө аж ахуйн тухай хууль"-ийн үзэл баримтлалыг хэлэлцүүллээ

УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд "Хөдөө аж ахуйн тухай хууль"-ийн талаарх үзэл баримтлалын төслийг танилцуулах хэлэлцүүлгийг өчигдөр /2025.05.07/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Ажлын хэсгийн гишүүд, Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн байгууллагын төлөөлөгчид, болон холбогдох Төрийн байгууллага, малчид, тариаланчид, фермерүүдийн төлөөлөл оролцож хуулийн төслийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, санал бодлоо солилцлоо.

Энэ хуулиар хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогын суурь зарчмуудыг тодорхойлж, бүсчлэл, төрөлжилт, тогтвортой хөгжил, түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээ, өртгийн сүлжээ, хүний нөөц, салбарын бүртгэл, мэдээлэл, хяналт, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээ, удирдлага, оролцогч талуудын эрх, чиг үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших билээ.