2025.05.13

Алтанширээ сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Дорноговь аймагт болж буй Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцох үеэрээ тус аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын 1,7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн багц ажлаас бүрдэнэ.

“Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтыг дэд бүтэц, барилга байгууламжийн инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын сүүлийн гэрээ болох EPC 4 багц ажлын гэрээг байгуулж, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн шугамд оруулаад байгаа юм.