УИХ-ын даргын 174 дүгээр захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2025.05.13-ны өдөр боллоо.
Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хууль зүйн дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцлоо.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай "Тээгч эхийн тухай, үр шилжүүлэх суулгах, өв залгамжлалын тухай хуулийн чиглэлээр мэдээлэл хийлээ. Энэ хуулийн гол үзэл санаа нь гэр бүлийн үнэ цэн, үзэл баримтлалыг илүү тодоор тусгах, гэр бүл гэх хүрээлэлд ямар гишүүд багтаж байгааг илүү үнэ цэнэтэй болгох тал дээр түлхүү анхаарч байна. Мөн шинээр үүссэн нөхцөл байдал буюу тээгч эх, донор эх, үр шилжүүлэн суулгах энэ хэсэг аль хуульд орох вэ, гэр бүлийн хуульдаа юу гэр бүлийг дэмжих хуульдаа орох уу, эсвэл бие даасан эрүүл мэндийн хууль байх уу гэдэг маргаантай байна. Үүнийг ангилж зааглаад гэр бүлийн тухай хуульдаа тусгах нь зүйтэй гэсэн санал дээр нэгдэж байна. ХЗДХЯ-аас танилцуулж байгаа Гэр бүлийн хууль дээр энэ чиглэлээр заалт орсон. ЭМЯ энэ чиглэлд санал дүгнэлт хийснээ ажлын хэсэгт танилцууллаа" гэв.