
Х.Тэмүүжин: Шүүмжлэлийг ГЭРЭЭ ЗӨРЧЛӨӨ гэж харж байгаа нам бодитойгоор энэ улс оронд ДУУГҮЙ БАЙЛГАХ дарангуйллыг тогтоочихсон байна л гэсэн үг!
Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах МАН-ын бага хурлын шийвэрийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, Хоёр юмыг бидбодох ёстой. Аль ч Засгийн газар сонгуулийн дараа ажил хийх хугацаа бол ер нь 2 жил байгаа юм. Үлдсэн 2 жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэрний дараа Их Хурлын сонгууль болно гээд улс төржөөд эхэлдэг. Тэгээд ажил хийх 2 жил дотор үнэхээр том төслүүдээ явуулъя, энэ улс оронд хэрэгтэй эдийн засгийн хөшүүргийг ажиллуулъя гэж бодсон бол хамтраад ажиллахад нь шүүмжлэлгүй дуугүй байсан. АН бол гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатай биелүүлсэн. Та бүхэн анзаарч байгаа бол том төслүүдийг гацаанаас гаргах УИХ дээр кноп дарахад хамгийн хариуцлагатай ирээд хуралд суугаад асуудлыг дэмжээд явж байсан. Дээр нь асуудал хариуцсан бүх АН-ын сайдууд ажил дээрээ зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд бүх нөөцөөрөө л ажилласан байх. Тэгэхээрээ гэрээ зөрчсөн гэдэг бол бодитой дүгнэлт биш байх. Ардын нам огт шүүмжилж сонсож сураагүй, ажил хийхэд шүүмжлэл байнга гардаг.
АН бол дотроо ч гэсэн асуудлаа ил тод яриад л шүүмжилчихдэг тийм нам. Өөрийнхөө нам нь дарга битгий хэл өрөөлийн Ерөнхий сайдыг ч шүүмжлээд алдаа дутагдал байна гэвэл хариуцлага тооцоо гэж хэлж шаарддаг тийм нам. Та бүхэн анзаарч байсан бол манай цөөн бус гишүүн тийм яриа зөндөө л гаргаж байсан.
Шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа нам бол зүгээр бодитойгоороо энэ улс оронд дуугүй байх дарангуйлан тогтоочихсон байна л гэсэн үг.
Намын одоо гэрээн дотор нарийвчилсан заалт огт байхгүй. Бид бүүр нарийвчилсан заалтууд оруулахын тулд ямар ажил хийх юм, ямар үр дүнд хүрэх юм, яаж хэмжигдэх юм гээд олон зүйл ярьсан боловч нэг өдрийн дотор зүгээр ерөнхий 3 заалттай гэрээ байгуулъя аа гээд. Манай намын бүлэг гэрээгээ хүлээгээд зогсож байхад араар баталчихсан шүү дээ. Та бүхэн бүгдээрээ тэр түүхээ бол санаж байгаа байх. Бид нүүдэг нам биш бид ажил хийдэг нам. Бид угаасаа л энэ улс оронд юу зөв, юу буруу, ямар зарчим дээрээ зогсох ёстой вэ гэдгийг байнга хэлж сануулдаг л тийм нам. Тэр ажлаа л хийнэ

Сэтгүүлч