Талархал
2025.06.18

Талархал

Монгол Улс Ардчилсан Үндсэн хуультай болж, хууль тогтоох дээд байгууллага болох байнгын ажиллагаатай парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа 2024 онд 126 гишүүнтэй болж өргөжсөн нь парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлд хийсэн чухал шинэчлэлт болсон билээ.

Энэ хүрээнд 2024 онд бүрдсэн Хамтарсан Засгийн газарт Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаар ажиллаж, Нийслэл хот болон Монгол Улс дахь хот байгуулалтын асуудлыг Засгийн газрын түвшинд ярилцаж, шийдвэрлэдэг болсон дэвшилтэт зохицуулалтын суурийг бүрдүүлж ажиллалаа.

Нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон мега төслүүд, иргэдийн амьдрах орчин, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн олон ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан нийт Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, ЗГХЭГ-ын хамт олон, 20 минутын хот Үндэсний хорооны гишүүд, ажлын алба, хөгжлийн төв болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, УБ хотын захирагчийн ажлын албанд гүн талархал илэрхийлье.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан