"Амжилтын хөтөч-2025" ЭЕШ-ийн сорилго зохион байгуулагдлаа
2025.06.21

"Амжилтын хөтөч-2025" ЭЕШ-ийн сорилго зохион байгуулагдлаа

Төв аймгийн боловсролын салбарын чанар, үзүүлэлтийг сайжруулах багш, сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэх зорилгоор аймгийн Боловсролын газартай хамтран 5 дахь жилдээ уламжлал болгон "Амжилтын хөтөч" сорилгыг зохион байгууллаа.

Уг сорилгод аймгийн хэмжээнд 20 сургуулийн 12-р ангийн сурагчид оролцож, 10 судлагдахуун тус бүрээр хамгийн өндөр оноо авсан 10 сурагч болон бэлтгэсэн шавь нар нь өндөр үзүүлэлттэй дүгнэгдсэн 10 багшийг шалгарууллаа.

Сорилгод амжилттай оролцсон сурагчид:

  • Математик: Батсүмбэр ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Даваажаргал
  • Англи хэл: Хүмүүн ЦС-ийн 12г ангийн сурагч О.Анударь
  • Орос хэл: Зуунмод 5-р сургуулийн сурагч П.Анар-Эрдэнэ
  • Монгол хэл: Дэлгэрхаан ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Бат-Очир
  • Хими: Баянчандмань ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Хувьзаяа
  • Биологи: Хүмүүн ЦС-ийн 12е ангийн сурагч Н.Тэргэлмаа
  • Нийгэм судлал: Хүмүүн ЦС-ийн 12а ангийн сурагч З.Бадамлянхуа
  • Түүх: Борнуур ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Амаржаргал
  • Физик: Хүмүүн ЦС-ийн 12г ангийн сурагч О.Анударь
  • Газар зүй: Эрдэнэ ЕБС-ийн 12а ангийн сурагч Г.Ундраа

Бэлтгэсэн шавь нар нь хамгийн өндөр үзүүлэлттэй дүгнэгдсэн багш нар:

  • Англи хэл: Бүрэн ЕБС-ийн багш Ц.Дэлгэрбаяр
  • Орос хэл: Зуунмод 5-р сургуулийн багш Ц.Өлзийбаяр
  • Монгол хэл: Борнуур ЕБС-ийн багш Т.Отгончимэг
  • Хими: Бүрэн ЕБС-ийн багш Д.Мөнхтуяа
  • Биологи: Хүмүүн ЦС-ийн багш Л.Мөнхцэцэг
  • Математик: Заамар сумын 1-р сургуулийн багш М.Гэрэлмаа
  • Нийгэм судлал: Хүмүүн ЦС-ийн багш С.Сосормаа
  • Түүх: Борнуур ЕБС-ийн багш С.Сарантуяа
  • Физик-Алтанбулаг ЕБС-ийн багш С.Янжмаа
  • Газар зүй: Эрдэнэ ЕБС-ийн багш А.Хаш-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Энэ жилийн сорилгод Нийгэм судлалын судлагдахуунаар тэргүүлсэн Хүмүүн ЦС-ийн 12а ангийн сурагч З.Бадамлянхуа нь Улсын төрөлжсөн олимпиадын III даваанд 2-р байр эзэлж МУИС-д суралцах эрх, Англи хэлний судлагдахуунаар тэргүүлсэн Хүмүүн ЦС-ийн 12а ангийн сурагч О.Анударь нь Орос хэл, соёлын бүсийн олимпиадад тэргүүн байр эзэлж ОХУ-ын Москвагийн эдийн засгийн их сургуульд 100% тэтгэлгээр суралцах бахархам амжилтын эзэд болсон байна.

"Амжилтын хөтөч" сорилгод оролцсон нийт багш, сурагчдадаа талархал илэрхийлж, ЭЕШ-даа өндөр амжилт үзүүлж, хүссэн мэргэжлээрээ зорьсон сургуульдаа элсэн суралцахыг хүсэн ерөөе.