
2025.04.09
МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2026 ОНЫ 12 САРД БАРЬЖ ДУУСГАХААР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА
Монгол Улсад хэрэгжиж буй мега төсөл-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилтийн явцтай УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцаж байна.
Төслийн хэрэгжилтийн талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулга хийлээ.
Үйлдвэрийн эхний ажил бүрэн дуусч, 2024 онд ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд, ДЦС-ын барилга байгууламжуудын барилга угсралтын ажил, зарим тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явагдаж байна.