
Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн боллоо
Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан өнөөдөр "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн"-ийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Өнөөдөр манай авто тээврийн салбар Монгол Улсын ачаа тээврийн 65 % -г, зорчигч тээврийн 98 %-г тээдэг материаллаг үйлдвэрлэлийн 4 дэх том салбар болон хөгжиж байна. Миний бие зам, тээврийн салбар хариуцаж байхдаа бүх төрлийн тээвэр-ийн хэмжээг нэмэгдүүлэхэд тээвэрчидтэйгээ гар сэтгэл нийлэн ажилласан. Анх ажил авахад манай улс жилд 40 сая тн ачаа тээвэрлэдэг байсан бол 3 жилийн дотор тээврийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж 120 сая тн-д хүргэж байлаа. Үүн дотроо авто тээврийн хэмжээг 4.5 дахин өсгөсөн. Дэлхийн 15 улстай авто тээврийн хэлэлцээр байгуулж улс орныхоо эдийн засгийн судас-ыг тэлсэн. Энэ бүхэн хөгжлийг тээж, дэвшлийг дөтлөгч авто тээвэрчидтэйгээ ойр байж, тэднийхээ үг саналыг сонсож хамтран ажилласны бодит үр дүн гэж боддог доо. Өнөөдрийн зөвлөгөөнөөс ази европын авто замын сүлжээ-нд нэгдэх олон гарцыг нээх, тээвэрчдийнхээ эрх ашгийг хамгаалж, тээврийн хэмжээг улам нэмэгдүүлэх олон оновчтой шийдэл гаргана гэдэгт итгэж байна.

Сэтгүүлч