
2025.06.24
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ТУУШТАЙ ДЭМЖИЖ ИРСЭН ГЕРМАНЫ ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ТУУШТАЙ ДЭМЖИЖ ИРСЭН ГЕРМАНЫ ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсад дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсний 30 жилийн ойн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд оролцлоо.1995 оноос өнөөг хүртэл хууль зүйн салбарын шинэчлэлийг тууштай дэмжиж, хамтран ажиллаж, эрх зүйн шинэтгэлийг хийх, бэхжүүлэх, шүүх, хууль тогтоох байгууллагын чадавхыг сайжруулах зэрэг олон чиглэлд бодит үр дүн гаргаж, итгэлтэй, тогтвортой түншилж ирсэнд талархал илэрхийлье.