Хотын дарга Х.Нямбаатар баг тамирчдад орон сууцны батламж гардуулав
2025.07.03

Хотын дарга Х.Нямбаатар баг тамирчдад орон сууцны батламж гардуулав

Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад өчигдөр /2025.07.02/ орон сууцны батламж гардуулсан.

Энэ нь буцаан төлөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл аж. Өөрөөр хэлбэл, тамирчид сонгосон орон сууцныхаа төлбөрт НОСК-аас тус бүрдээ 150 сая төгрөгийг 15 жилийн хугацаатай хүүгүй зээлж, зээлийн төлбөрөө сар бүрд хуваан төлөхөөр зааж өгчээ.