ЭГИЙН ГОЛЫН УЦС ТӨСЛИЙН НЭМЭЛТ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ САНАМЖ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмблэгдсэн “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг ажлыг үр ашигтай, уялдаатай зохион байгуулах, талуудын оролцоо, үүрэг хариуцлагыг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмжийг дурдсан хугацаанд гаргах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2025.05.02/ байгууллаа.
Санамж бичиг байгуулснаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Гүйцэтгэгч талыг санхүү, зохион байгуулалт, хэрэгцээт бодлогын зохицуулалтаар дэмжиж ажиллах, сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлагуудаас шаардагдах өгөгдөл, мэдээ, мэдээллээр судалгааны багийг хангах талаар дэмжлэг үзүүлэх, судалгааны талбайд хамаарах аймаг, сумдын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог хангах, сайжруулах үүргийг хүлээж байна.
Харин Шинжлэх Ухааны Академи БОУАӨЯ-наас баталсан "Эгийн голын УЦС төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа"-ны ажлын I үе шатыг 2025 онд, II үе шатыг 2026 оны эхний хагаст тус тус хэрэгжүүлж дуусгах, судалгааны эцсийн тайланг БОУАӨЯ-д танилцуулж, холбогдох хэлэлцүүлгийг хийсний үндсэн дээр албан ёсоор хүлээлгэн өгөх зэрэг үүргийг юм.