
2025.05.02
Орон нутгийн хөгжил
Сүүний хөргүүр, бүтээгдэхүүн савлагч төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймагт ажиллав. Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн Ч.Долзодмаа 2014 оноос мал маллаж, 2023 оноос сүү цагаан идээгээ боловсруулан, зургаан төрлийн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Ямар нэг хольцгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан cүү цагаан идээг зах зээлд нийлүүлэх зорилготой түүнд “ЖДҮ, бичил бизнесийг дэмжих төсөл”-ийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Батлутын зүгээс сүүний хөргүүр, бүтээгдэхүүн савлагч төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
Ингэснээр сүүний үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтыг нэмэгдүүлж, ариун цэврийн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжтой болж байна.
Хөвсгөлчүүд та бүхэн Ч.Долзодмаагийн нутгаа төлөөлөх үндэсний брэндтэй болох мөрөөдлийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, худалдан авалт хийгээрэй гэж уриалж байна. Түүнтэй холбоо барих: 89978858
ШИНЭ МЭДЭЭ



