МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Галд өртсөн “Шинэ Мөрөн” худалдааны төвийн 19 түрээслэгчид шулуун оёдлын машин гардуулан өглөө.
2025.05.01
Орон нутгийн хөгжил

Галд өртсөн “Шинэ Мөрөн” худалдааны төвийн 19 түрээслэгчид шулуун оёдлын машин гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймагт ажиллав. Энэ хүрээндээ тэрбээр Галд өртсөн “Шинэ Мөрөн” худалдааны төвд оёдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан 19 түрээслэгчид шулуун оёдлын машин гардуулан өглөө.

Уулзалтын үеэр тэрбэр, Хүнд цаг үеийг даван туулахад багахан ч гэсэн хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаа богино хугацаанд сэргээхэд дэм болно гэж найдаж байна гэв.

Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдаа, үйлчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн бол

Хөвсгөл аймгийн удирдлагууд шинэ худалдааны төвийг богино хугацаанд барьж 10-р сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.

ШИНЭ МЭДЭЭ