
2025.05.01
Орон нутгийн хөгжил
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДНЫ ДЭРГЭДЭХ “ОДОД” ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Дархан-Уул аймгийн Хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх “Одод” дуу бүжгийн чуулгын захирал, “Бүжгийн Одод” клубийн ерөнхий дасгалжуулагч, Монголын Бүжгийн Спортын Нэгдсэн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямдорж болон тус чуулгын нарийн бичиг, “Бүжгийн Одод” клубийн багш Б.Баясгалан нартай уулзлаа.
Бүжгийн урлагаар хичээллэж буй хүүхдийн ирээдүйн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар ярилцан цаашид хүүхдэд ээлтэй ямар шийдлүүд байж болох талаар санал солилцлоо. Мөн Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, олон улсын түвшинд бэлтгэх үйлсэд дэмжин, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ


