
2025.05.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хилчид, иргэдийн хүүхдүүдийн СУРГУУЛИЙН ӨМНӨХ болон БАГА АНГИЙН БОЛОВСРОЛЫН хүртээмж, чанарын талаар ярилцав
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын гишүүд НҮБ-ийн Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан болон тус сангийн сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн хатагтай Т.Цэндсүрэн нартай уулзаж алслагдсан бүс нутагт амьдарч ажиллаж буй ХИЛЧИД, ИРГЭД-ийн хүүхдүүдийн СУРГУУЛИЙН ӨМНӨХ болон БАГА АНГИЙН БОЛОВСРОЛЫН хүртээмж, чанарын талаар ярилцлаа.
Алслагдсан бүс нутагт амьдарч буй бага насны хүүхдүүд эцэг эхтэйгээ нэг дор амьдрахын зэрэгцээ дижитал орчинд ажиллах, хиймэл оюун ухаан ашиглах, гадаад хэл сурах нөхцлөөр хангагдах нь нэн чухал гэж ноён Эваристе Коуасси-Комланы (#UNICEF_Mongila) үзэж буй нь бидний санаа зорилготой бүрэн нийцэж байв.
Иймд, НҮБ-ийн Хүүхдийн сан (UNICEF Mongolia) болон Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын Гишүүдийн ажлын алба нь АЛСЛАГДСАН БҮС НУТГИЙН ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙН асуудлыг сайжруулахад ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭ НЭГТГЭН ажиллахаар ойлголцлоо.