МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" зүүн бүсийн зөвлөгөөн боллоо
2025.05.05
Улстөр

"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" зүүн бүсийн зөвлөгөөн боллоо

 "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" зүүн бүсийн зөвлөгөөн Чингис хотод болж байна. Зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 600 гаруй төрийн албан хаагч оролцож, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, шийдлийг хамтдаа хэлэлцэж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн 13 сумын төлөөлөл 120 төрийн албан хаагч оролцож байна.

Монгол Улсын Засгийн газар 2024 оноос Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн онцлогт нийцүүлэн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилт дэвшүүлээд байгаа. Энэхүү зорилгын хүрээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буй зөвлөгөөн нь төрийн албаны манлайлал, бодлогын хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд эрчимжүүлэх чухал алхам болж байна.

Зөвлөгөөний хүрээнд:

  • • Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ
  • • Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж
  • • Төрийн албан хаагчийн ёс зүй
  • • Эмэгтэй төрийн албан хаагчийн манлайлал, карьер хөгжлийг дэмжих зэрэг сэдвээр дөрвөн салбар хэлэлцүүлэг Чингис хотын дөрвөн байршилд зэрэг зохион байгуулж байна.

Мөн "Төрийн алба-Бидний ирээдүй" уулзалтад Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцож, төрийн албаны үнэ цэн, хариуцлагын талаар хэлэлцэж байна. Бүсийн зөвлөгөөнийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэгийн байнгын хороо, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн албаны салбар зөвлөл хамтран зохион байгуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ