Ж.Энхбаяр: Тариалалт эхлэхттэй зэрэгцэн салбарын яам хуулиа батлуулахад ганц шат үлдлээ
2025.05.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Энхбаяр: Тариалалт эхлэхттэй зэрэгцэн салбарын яам хуулиа батлуулахад ганц шат үлдлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнгөрөгч Баасан /2025.05.02/гарагийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг /Улаанбуудай, гурил, малын тэжээл/ хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ долоо хоногийн Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах боломж бүрдэж байна.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан хуулийн хэрэгжилтийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг дэмжсэн билээ. Хууль батлагдсанаар энэ сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Тариаланчид маань хаврын тариалалтаа эхлүүлэхтэй зэрэгцэн салбарын яам хуулиа батлуулахад ганц шат үлдлээ" гэв.

ШИНЭ МЭДЭЭ