МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните уулзлаа
2025.05.05
Гадаад харилцаа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните уулзлаа

УИХ-ын 42-р захирамжаар байгуулагдсан ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИХ ажлын хэсгийн нэг чиг үүрэг нь хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох. Энэ чиг үүргийн хүрээнд ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ болон ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ санаачлан судлаач, хуульчидтай хамтран боловсруулж, гишүүдийн хамт өргөн барихаар ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах, хүнсний шимт байдал, хүртээмж, хангамж, хүний нөөц, экспортод чиглэсэн тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон суурь асуудлуудыг олон улсын жишигт хүргэн ажиллахад олон улсын байгууллагуудын дэмжлэг, туршлага, мэдлэг, туслалцаагүйгээр хөгжүүлэх амаргүй билээ. Иймд эдгээр хуулиудыг илүү боловсронгуй болгох талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните уулзаж санаачлага гарган хамтран ажиллах талаар ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ