
2025.05.05
Орон нутгийн хөгжил
Говь-Алтайн сумдыг аймгийн төвтэй холбох зам бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Өчигдөр /2025.05.04 /Говь-Алтай аймгийн эхний сум аймгийн төвтэйгээ хатуу хучилттай авто замаар холбогдох барилгын ажлын явцтай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцлаа.
Баянхонгор–Говь-Алтайн авто замаас Дэлгэр сумын төв хүртэлх 6.43 км авто замын ажлыг энэ онд багтааж дуусгахаар ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч компанийнхан ярилаа.
Говь-Алтай аймгийн сумдыг аймгийн төвтэй холбох ажил үргэлжилж байна. Одоогоор Алтай-Бургастай чиглэлийн авто замын зураг төслийг гүйцэтгэх компани сонгон шалгарсан. Тус авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн Шарга, Бугат, Цээл, Алтай зэрэг сум аймгийн төвтэйгээ хатуу хучилттай авто замаар холбогдох юм.
ШИНЭ МЭДЭЭ


Карл Попперын Мэтгэлцээний Аваргууд тодорлоо
2025.04.20

Оксфорд хотноо монгол судлаачидтай уулзлаа
2025.03.21
