
2025.05.05
Эрүүл мэнд
Монгол улсад анх удаа хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Турк улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан өвчнийг Монгол Улсад эмчлэх, чадавх бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан.
УИХ дахь Монгол-Туркийн Парламентын бүлгийн даргын хувиар, УИХ-ын гишүүн С.Зулпхар Т.Аубакир, Х.Жангабыл нарын гишүүдийн хамт Турк Улсын МЕДИКАЛ ПАРК сүлжээ эмнэлгийн зөвлөх, Алтынбаш Ангаах ухааны их сургуулийн захирал доктор, профессор Тунч Фишгин, Хүүхдийн хавдарын мэргэжилтэн, доктор Мелек Эрдэм, Гадаад өвчний үйлчилгээ хариуцсан захирал Халит Кадыоглу нартай уулзалт зохион байгуулж, дараах зүйлийг ажил хэрэг болгохоор боллоо.
Үүнд:
- Монгол улсад анх удаа хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг 2025 оны намар хийх;
- Монгол улсаас 2 эмч, 2 сувилагчийг Турк улсад хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшүүлэх;
- Баян-Өлгий аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг Турк улсын эрүүл мэндийн салбарын дэвшилтэт туршлагаас суралцуулах, мэргэшүүлэх сургалтад хамруулах чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх.
- МЕДИКАЛ ПАРК сүлжээ эмнэлгийн төлөөлөгчид холбогдох саналыг нааштай хүлээн авч, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.