Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар Баянхонгор аймагт ажиллалаа
2025.04.30
Орон нутгийн хөгжил

Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар Баянхонгор аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүдтэй хамтдаа иргэдтэй уулзалт хийлээ. Анхаарах ёстой олон сайхан санал гарсныг тэмдэглэж авсан. Иргэд Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийг их асууж байна, 2025.01.24-ний өдөр УИХ-д хүргүүлсэн тухайгаа, тов өгөхийг хүлээж байгаагаа, өөрөөс буюу Засгийн газраас шалтгаалах бүхнээ хийсэн тухайгаа тайлбарлалаа.

Ирээдүй болсон хүүхэд багачууддаа амалсан ёсоор "Мэжик бокс" хүүхдүүдэд зориулсан номын санг нээлээ. Баганат талбайн зүүн урд байрлуулсан. Хамгийн сүүлийн үеийн номнуудтай үнэхээр хөөрхөн тохижилттой орчин үеийн номын сан болсон шүү, хүүхдээ дагуулаад зочлоорой.

Хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай уулзаж зарим асуудлыг газар дээр нь шийдлээ.Эрүүл мэнд, нийгмийн асуудал, орон тоо гэх мэт. 

Агаарын бохирдлоос бяцхан үрсийг хамгаалах зорилгоор аймгийн төвийн бүх цэцэрлэгийн анги бүрт агаар шүүгч хандивлалаа. 

Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар ангид агаар шүүгч байрлуулах нь амьсгалын замын халдварт өвчнөөс 30 хувь урьдчилан сэргийлдэг тооцоо бий. Бяцхан үрсээс гадна багш нараа агаарын бохирдлоос хамгаалах юм. Энэ ажлуудыг төсвийн мөнгөөр хийгээгүй болно.Мөн багш нарын хэрэгцээнд зориулж зөөврийн компьютерүүд гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ