МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Оюутолгойн стратегийн ордын хоёр лиценз дээр ашиг хуваах гэрээг “Онтрэ” болон “Оюу толгой” ХХК Монголын талын оролцоогүйгээр байгуулсан нь эмгэнэл
2025.05.05
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Оюутолгойн стратегийн ордын хоёр лиценз дээр ашиг хуваах гэрээг “Онтрэ” болон “Оюу толгой” ХХК Монголын талын оролцоогүйгээр байгуулсан нь эмгэнэл

"Онтрэ" компанийн эзэмшдэг хоёр лицензийн талбай нь Оюутолгойн хүдрийн биетийн 30%-ийг, алтны 42%, зэсийн 24%, мөнгөний 29%, молибдены 94%-ийг агуулдаг том орд болох нь геологийн хувьд батлагдсан. “Онтрэ”-гийн лиценз бүхий талбай нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд хамрагдаагүй, тус гэрээнд тусгагдсан гурван үндсэн лицензээс тусдаа байдаг тул дахин шинэ гэрээ байгуулах шаардлагатай.

“Онтрэ” ХХК-ийн хувьцааны 16%-ийг Рио Тинто эзэмшдэг бөгөөд энэ нь Рио Тинтогийн шууд бус ашиг сонирхлыг илтгэж байна. Гэвч Рио Тинто Монголын талыг гэрээнд оролцуулаагүй нь асуудал. Монголын Засгийн газар болон УИХ “Онтрэ”-тэй холбогдох асуудалд тодорхой байр суурь, эрх зүйн зохицуулалт гаргаагүй байгаа нь үндэсний ашиг сонирхлыг алдагдуулж болзошгүй. Монгол Улс ОюуТолгойн ордын 30 хувийг эзэмшигч Онтрэ компанитай ашиг хуваах гэрээг яаралтай хийж, Үндсэн хуулийн дагуу  үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдох зарчмыг баримтлан, ОюуТолгойг Хөрөнгийн биржид нээлттэй компани болгох шаардлагатай юм.

ШИНЭ МЭДЭЭ