
2025.05.06
Орон нутгийн хөгжил
Баянхонгор аймагт хийгдэх Ерөнхий Хяналтын Сонсголын хуваарь гарлаа
"Иргэн та Хүч" залуусын нэгдэл Баянхонгор аймгийн иргэдийн хамт тус аймагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлаар Ерөнхий Хяналтын Сонсгол (ЕХС) хийх санаачилгыг дэвшүүлж 800 иргэний гарын үсэг бүхий шаардлагыг ИТХ-д хүргүүлсэн билээ. Улмаар өнгөрөгч 3 дугаар сард тус аймгийн ИТХ-ээс уг санаачилгыг дэмжиж ажлын хэсэг гарган энэ ондоо багтаан хийхээр шийдвэрлээд байсан бол өнөөдөр сэдэв бүрээр хийгдэх ЕХС-ын хуваариуд гарлаа.
Тодруулбал,
2025.06.16-нд “Баянхонгор аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүнд хяналт”-ын ерөнхий хяналтын сонсгол.
2025.09.10-нд “Утаа, агаарын бохирдол”-ийн хяналтын сонсгол.
2025.11.05-нд Баянхонгор сумд олгогдсон өрхийн хэрэглээний 0.07 га газар, инженер шугамд холбогдсон газар олголтын ил тод байдал”-ын ерөнхий хяналтын сонсгол болно.
Бүх сонсгол “Нутгийн Удирдлагын Ордон”-ны хурлын зааланд тус тус зохион байгуулахаар болжээ.