
А.Баяр: Замын хөдөлгөөний дүрмийг ягштал мөрддөг, соёлтой иргэдийг төлөвшүүлэхэд нийслэл Улаанбаатар хот манлайлж ажиллана
Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, урьдчилан сэргийлэх ажлын оновчтой арга хэлбэрийг эрэлхийлж, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой "Хамтдаа шийдье" уулзалт хэлэлцүүлэг Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Хууль, зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Монгол Улсын болон Нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 150 гаруй алба хаагчид оролцсон юм.
"Хамтдаа шийдье" уулзалт, хэлэлцүүлгээс онцлох нь:
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд салбар хороодын уялдаа холбоог ханган ажиллах шаардлагатай. Энэхүү уулзалт хэлэлцүүлэг төрийн болон төрийн бус байгууллагууд шат шатандаа ойлголтоо нэгтгэж, үр дүнтэйгээр хамтран ажиллах бололцоог бий болгоно гэж харж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэг хоёр хэсгээс бүрдэж байна. Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэж, алслагдсан гурван дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тусган ажиллах юм.
НИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга А.Баяр:
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг бодлогыг тодорхойлж, хүрэх үр дүнгээ ‘нэг цонхоор’ хардаг болох нь хамгийн чухал. Энэ хүрээнд НГХУСАЗСЗ-ийн зүгээс олон санаачилга дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд нэн тэргүүнд камержуулалтын нэгдсэн системийг сайжруулах ажлыг хэрэгжүүлэх нь ач холбогдолтой гэж харж байна.
ШИНЭ МЭДЭЭ
