МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ СӨРӨХ ТҮҮХЭН АЛХМАА ЭХЛҮҮЛЭЭ!
2025.05.07
Эдийн засаг, Худалдаа

ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ СӨРӨХ ТҮҮХЭН АЛХМАА ЭХЛҮҮЛЭЭ!

Говь бол Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр, байгалийн баялагийн гол төв болсон ч усны хомсдол, цөлжилт, орчны доройтол иргэдийн амьдралд бодит аюул учруулж ирсэн.

Өнөөдрийн нээлт хийж буй “Цагаан Бургастай–Онгийн усан цогцолбор”, Улаан нуурын экосистемийн сэргээлтийн төсөл нь зөвхөн ус дамжуулах хоолой биш, харин ирээдүйн амьдралыг авчирч буй шинэ урсгал юм.

Энэ бол Монголчууд бид байгалийнхаа тэнцвэрийг сэргээх, нэгэн голын усан дээр түшиглэн хөгжих хангай, говийн түүхэн интеграцийн эхлэл юм. Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ.

Энэ төслөөр дамжин:

  • Говийн иргэд цэвэр ус хэрэглэнэ, эрүүл мэнд, амьдралын чанар дээшлэнэ
  • Шинэ ажлын байр, жижиг бизнес, бичил үйлдвэр хөгжих хөрс суурь тавигдана
  • Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит бодлого, томоохон хөрөнгө оруулалтаар хариулж чадна гэдгээ харуулж байна
  • Хууль тогтоох байгууллагын хувьд бид энэ мэт урт хугацааны тогтвортой шийдлийг дэмжих хууль, бодлогын орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ