МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.06.12
Улстөр
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдгийг тодотгов. Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэж үзжээ. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцууллаа.
Парламентын нийтийн танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ШИНЭ
МЭДЭЭ
НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
2025.06.24
Төв аймгийн Угтаалцайдам сумын улсын тэргүүний ЕБС-ийн 2005 оны төгсөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2025.06.20
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын албан хаагчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
2025.06.20
Дархан-Уул аймгийн Одод дуу бүжгийн чуулгын бүжигчин хүүхдүүдийг төрийн ордонд хүлээн авч уузлаа
2025.06.20
МОНГОЛ ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ МОНГОЛЫН ТӨР АЖИЛЛАХ ЁСТОЙ
2025.06.18
С.Эрдэнэболд: Ажилдаа ормогцоо намчирхаад, халаа сэлгээ хийж ялгаварлан гадуурхсан сайдыг онцолж байгаад огцруулна шүү!
2025.06.18
Төв аймгийн Архуст сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2025.06.18
“БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” зарлагдлаа
2025.06.17
С.Эрдэнэболд: Хотын асуудал зөвхөн барилга байгууламж биш, бүх стандарт, хэмжүүртээ хүний эрхийг тэргүүнд нь тавимаар байгаа юм
2025.06.13
"Хүний эрхэд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2025.06.13
Давст сумын төлөөллийг төрийн ордонд хүлээн авч уулзав
2025.06.13
С.Эрдэнэболд: Авлигатай, нүд цавчилгүй, нам харгалзахгүй тууштай, хуулийн хүрээнд популизм хийхгүйгээр тэмцэж чадах уу!
2025.06.12
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2025.06.12
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
2025.06.12
С.Эрдэнэболд: Данхар бүтцийг дахин үргэлжлүүлж болохгүй
2025.06.10
С.Эрдэнэболд: Дээд шүүх бол шүүх ёсны дээд хязгаар байх ёстой. Шүүхэд итгэх итгэл их байх тусам төрд итгэх итгэл нэмэгдэнэ
2025.06.10
Түнхэл тосгоны хогийн цэгт утаа ялгаруулдаггүй зориулалтын шатаах зуухыг ажиллуулж 150 машин хог устгав
2025.06.10
Түнхэл тосгоны Цагдаагийн албанд тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө
2025.06.09
С.Эрдэнэболд: АН-ын сайд нар том төсөл хөтөлбөрүүдийг алсын хараатай харж, гал атгаж ажилласан
2025.06.02
С.Эрдэнэболд: Боловсролтой холбоотой төсөл ярихаар байр сав барихаа яриад хүртээмжийн ялгааг бууруулах хамгийн чухал асуудлаа орхигдуулаад байна
2025.05.30