МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Золжаргал: Хотын дарга УИХ-ын тогтоол зөрчиж хагас коксожсон түлш авах тендер зарласныг нь хэлсний төлөө "Чи хөлсний инженер байсан" гэж дайрч болохгүй!
2025.06.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ж.Золжаргал: Хотын дарга УИХ-ын тогтоол зөрчиж хагас коксожсон түлш авах тендер зарласныг нь хэлсний төлөө "Чи хөлсний инженер байсан" гэж дайрч болохгүй!

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал 2025.06.24-ний өдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр, Хагас коксжуулсан нүүрсийг яагаад эсэргүүцэж байна вэ гэвэл Нэгдүгээрт, нүүрс үйлдвэрлэгч улс гадаадаас нүүрс болон боловсруулсан нүүрсэн түлш авмааргүй байна. Үүнийг бид массаараа хэрэглэж үзээгүй учраас ямар эрсдэл гаргахыг хэлж чадахгүй. Миний хүлээлтээр бол "хагас кокс" гэдэг нь улайсаж тортог багатай шатдаг зүйл. Шатаахын тулд маш сайн үлээх хэрэгтэй. Тэр хэмжээний үлээлт яндан таталт байхгүй бол дутуу шатаад угаарын хий гаргадаг. Тэгэхээр дахиад ийм угаарын хийн асуудал үүсэх вий! Дүн өвлийн хүйтэнд утаа гардгаараа гарна. Тэгээд бөөн хэл ам болно. Хаана байна нөгөө мөнгө гэх мэт нь "эрсдэл" үүсгэх юм. Зарчмын хувьд гадаадаас түлшээ авна гэдгийг хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй.

Хоёрдугаарт, УИХ-ын тогтоол гарчихсан. Энэ тогтоолд утаа гаргадаг түлш зууханд төсвийн мөнгө зарцуулахгүй гэж заасан. Энэ тогтоолыг Ж.Золжаргал гаргаагүй энэ бол МАН, АН, ХҮН гээд бүх талаас орсон том ажлын хэсэг утааны сонсгол хийгээд ярилцаж байгаад УИХ баталсан. Тэрний дараа нийслэлээс тендер зарлачихсан. Тендер нь нүүрсэн түлш Хятадаас авна гэх. Иймээс нэг бол тендерээ цуцална, эсхүл тогтоолоо нэгдсэн чуулганаар хэлэлцэж өөрчилнө гэсэн үг. Үүнийг ярихаар "Ж.Золжаргал чинь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө талхчин байсан юм байна, талх зарж байсан юм байна" гэдэг яриа явж байгаа. Талхчин хүн талх зарна, багш хүн хичээл заана, инженер хүн тооцоо төсөл хийдэг. Миний хувьд дүү нартайгаа, ах нартайгаа инженерүүдийн багаараа дүү нартайгаа, ах нартайгаа инженерүүдийн багаараа олон төсөл дээр, ихээхэн ТЭЗҮ дээр ажилласан. Энэ бол зүгээр л өдөр тутмын хоолоо олж иддэг зүйл. Тэр хэзээ ч тэрбум төгрөг үрдэг ажил биш. Нүүрсийг хийжүүлээд ЭТТ буюу говьд байгаа уурхай чинь коксожсон нүүрсээ Хятадад зараад, эрчим хүчний нүүрс бол борлуулалтгүй хаягддаг. Тэрийг цаашдаа яах юм. Тэрийг хийжүүлээд химийн бүтээгдэхүүн хуванцар үйлдвэрлээд, экспортлох гэдэг концепцоор нүүрс хийжүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ дээр би зөвлөх инженерээр ажилласан. Тэрийг шахмал түлштэй холбож байгаад шахмал түлшний үйлдвэр дээр "том юм" хийсэн байна гээд байсан. Тэрийг нь бол би мэдэхгүй. УИХ-ын тогтоол нийслэлийн шийдвэрээр нийцвэл "гадаадаас хагас кокс авахаа боль энэ чинь дэмий" гэж ярихаар "талхчин хүн талх зарж байсан байна" гэж яриад байдгаа болих хэрэгтэй. Зүгээр л тус тусдаа ажлаа хиймээр байна!

ШИНЭ МЭДЭЭ