Л.Гантөмөр: Ерөнхий сайд ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо нь ярих ёстой
2025.05.05

Л.Гантөмөр: Ерөнхий сайд ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо нь ярих ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа "С.Баярцогт даргын асуултад хариулъя" хэмээн хариулсан нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд буй. Мөн уг асуудлаас болж, АН-ынхан чуулганаар хэлэлцэж буй зарим асуудалд завсарлага аваад байгаа юм.

Тэгвэл уг асуудалд АН-ын дарга, Тэргүүн Шадар сайд ямар байр суурьтай байгааг тодруулахад "Ерөнхий сайд ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо нь ярих ёстой. Их хурлын микрофоноор би байр сууриа илэрхийлж болно. Бид ажлаа хиймээр байна" гэлээ.