Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн V хуралдаан боллоо
2025.05.06

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн V хуралдаан боллоо

Монгол Улсын Засгийн газраас Худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулж хамгийн хямд үнээр хамгийн муу чанартай барааг авдаг буруу тогтолцоог халахаар ажиллаж байна. Чанарт суурилсан зөв систем рүү шилжинэ.

Жишээ нь:10 тэрбум төгрөг хүртэлх тендерт баталгаа шаардахгүй байх зохицуулалт оруулж байна.
Үр дүнд нийт худалдан авалтын 99.6 хувьд компаниуд баталгааны дарамтгүй оролцдог зөв жишиг тогтоно.
Энэ бол бизнесийг дэмжих, шударга өрсөлдөөнд хаалга нээх том алхам.

Хөгжлийн банк бол зүгээр нэг санхүүгийн байгууллага биш. Энэ бол экспорт, импортыг дэмжих олон улсын жишигт нийцсэн банк байх ёстой.Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгон хуульчилж шинэчлэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байна.Холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.