2025.05.09

Б.Хэрлэн: Гурил,улаан буудайн зах зээлийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, үнэ тогтооход цаана нь зах зээлийн далд хүч үйлчилдэг болчихсон мэт анзаарагддаг

УИХ-ын чуулганы /2025.05.09/-ний өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн дараах байр суурийг илэрхийллээ.

Гаднаас импортын гурил татваргүй оруулахаа зогсооё, өөрсдөө хүнсээ хангадаг болъё, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ гурил, улаан буудайн үнэ өртгийг тогтвортой байлгах талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогыг илүү хариуцлагатай,тэнцвэртэй, хүртээмжтэй болгох тухай дээр бас 1,2,3 зүйлийг тодруулж асууя.

Сүүлийн 10 жилийн хугацаанд гурилын үнэ, жил тутам 10 гаруй хувиар нэмэгдээд одоо 2014 онтой харьцуулахад 2025 онд гурилын үнэ 4-5 дахин нэмэгдээд байна гэсэн нэг тоо статистик байгаа. Өнгөрсөн жил импортын гурилд татвар ноогдуулсан. Үр дүнд нь огцом өсөлтийгийг сааруулсан. Гэхдээ гурилын үнэ ердөөсөө 100-200 төгрөгөөр л буурсан. Үүний цаад шалтгаан нь бид нар сайн мэдэж байгаа тариалалтыг нь бууруулсан, үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулсан. Цаашлах юм бол гурил үйлдвэрлэх гол түүхий эд улаан буудайгаа импортоор ахиухан аваад, дотоодын тариалан хэрэглэгчдээсээ тун бага хэмжээгээр авсан гэх жишээтэй.

Ер нь харахад гурил,улаан буудайн зах зээл дээр өрсөлдөөн маш хязгаарлагдчихсан юм байна гэж харагдаж байгаа. Үйлдвэрлэл, нийлүүлэлт, үнэ тогтоохын хувьд цаана нь нэг зах зээлийн далд хүч үйлчилдэг болчихсон юм уу гэсэн ийм зүйл анзаарагдаад байдаг. Тэгэхээр би салбарын сайдад хандаж 2, 3 зүйлийг тодруулж асууя гэж бодож байна.

Нэг,

төрөөс үзүүлж байгаа татаас, хөнгөлөлттэй зээл гадаадын зээл тусламжаас газар тариалан, хүнсний үйлдвэрлэл тэр тусмаа гурил үйлдвэрлэж байгааүйлдвэрүүдэд үзүүлж буй дэмжлэг туслалцааг илүү хариуцлагатай, үр ашигтай болгох тухай бодлогодоо ямар өөрчлөлт хийж байна вэ? Төрөөс дэмжлэг авч байгаа байгууллагуудыг гэрээнийхээ үүргийг биелүүлдэг болох тал дээр нь өөрийнхөө бодлогодоо ямар шинэ арга замуудыг тусгаж байгаа вэ.

Хоёр,

газар тариалан эрхлэлтийн энэ салбарт бол зурган зуугаад ААНүйл ажиллагаа явуулж байгаа гэж байгаа.Үүний дийлэнх нь шинэ, жижиг ААН-үүд байгаа байх. Тэдэнд энэ төрийн дэмжлэг татаасыг тэнцвэртэйгээр хүргэдэг байх. Тэднийгөсөж, хөгжих энэ боломжийг нь нээж өгөх тухай бодлогодоо ямар зарчмын өөрчлөлт хийж байгаа вэ.

Гурав,

Атрын 4 дүгээр аян гээд эхэлж байна. Одоо тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлнэ гээд 2 том зорилттой Атрын 4 дүгээр аяны үйл ажиллагаа эхэлж байгаа юм байна. Энэ зорилтшинжлэх ухаан, эрдэм шинжилгээнд суурилж газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх тухай санаанууд энд орох уу? Өөрөөр хэлэх юм бол ХХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ,шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах замаар ядаж бордоо, хортон шавжтайгаа тэмцдэг бодисуудаа дотооддоо хийдэг болчихъё, олон улсын чанар стандартад нийцсэн найдвартай сайн лабораторитой болчихъё, энэ талын шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх ийм зүйл таны энэ зорилтод, хөнгөлөлттэй зээлийн хуваарилалтад тусах уу?

Ингэх юм бол улаан буудайн өртөг арай жаахан хямд, дэмтэй байх юм болов уу гэж бодоод байгаа юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа