2025.05.14

С.Зулпхар: Шинэ хуультай холбогдуулан зохион байгуулалтын ажлуудыг хийх шаардлагатай байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.13) хуралдаж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагын хэрэгжилтийг судлах ажлын хэсгийн тайлан, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаарх Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Та бүхний өдрийн амгаланг айлтгая. Ажлын хэсэгт маань тодорхой санал дүгнэлтээ танилцуулж байна. Танилцсантай уялдсан байдлаар тогтоол гаргаж байх. Тогтоолтой уялдсан байдлаар ажил хийгдэх байх. Бид нийгэмд заримдаа бүх юм болохоо байсан, эсвэл юу ч хийгдээгүй юм шиг ярьдаг бол энэ зөв биш ээ. Би үүнтэй Их хурлын гишүүний хувьд санал нийлэхгүй байна. Бид конвецид нэгдсэн, нэгдсэний дагуу хуультай болсон, хуультай болсны дагуу агентлагтай болсон, яамны бүтэцтэй болсон, үндэсний хэмжээний зохион байгуулалтай болсон. Салбар дундын уялдааг хангасан журмууд, хуулиуд бий. Түүн рүү чиглэсэн нөөцүүд бол байгаа. Гэхдээ хангалттай биш байгаагаас асуудлууд байгаа гэдгийг ярих ёстой шүү дээ.

Би заримдаа нэг сайхан юм бэлдээд өгсөн, нөгөөдүүл нь юу ч хийхгүй байгаа юм шиг асуудлууд яриад болохгүй шүү дээ. Энэ ямар нэгэн өмөөрөх гэсэн юм бол биш. Мэдээж нэг асуудал байгаа. Хууль батлагдсантай холбоотойгоор агентлаг байгуулагдаад, агентлагийн эхний үр дүн яаж байна гэхээр хөдөлмөрийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих томоохон бүтээн байгуулалтууд бий болчихсон, шинэ туршлагуудыг туршчихсан тэрний дагуу цааш хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэхэд нь бүрэн цогц хэлбэрээр туршлага нэвтэрч байгаа. Энэ бидний шинэ зүйл байхгүй юу. Үүнтэй холбоотой ТББ-ын хийж байгаа ажлууд ч байна. Нэг хэсэг дан ганц ТББ-ууд хариуцдаг байсан бол одоо төртэй, байгууллагуудтай хамтраад цаашдаа хувийн хэвшилтэй хамтраад ажиллах хэсэг байна гэдгээ ойлгож эхэлж байгаа юм. Энэ бол соёл хандлага бол тодорхой түвшинд байна.

Гэхдээ энэ бол хангалттай биш гэдгийг ярих ёстой байх аа. Үр дүн тодорхой хэмжээнд байгаа гэдэг талаас нь хэлж байгаа юм. Бүх зүйлийг өмөөрч байгаа юм бол биш ээ. Асуудал юунд байна гэхээр хууль бол өөрөө шинэвтэр хууль юм. Хууль анх боловсруулснаасаа шалтгаалаад шинэчлэхэд бэлэн болсон энэ хуулта л бид нар оруулах хэрэгтэй байгаа юм. Хуультай уялдсан байдлаар Булгантуяа гишүүний хэлсэнчлэн ирэх жилийн төсөвт нөөц хувиардагдана. Энийг төрийн захиргааны төв байгууллагууд хариуцаад шуурхай оруулж ирээсэй гэж хүсэж байна. Үүнтэй уялдсан байдлаар саадгүй хүртээмжийн тухай хуулийг оруулж ирнэ. Үүнийг оруулж ирсэн тухай бол саадгүй байдал, хүртээмжийн тухай байдлын хуулиар бүхий л нийгмийн хүрээний жишээ нь Орос талууд үүрэг хүлээж эхэлнэ. Үүнд бид шаардлагаа тавиад явна шүү дээ. Ийм учраас хуулиудаа оруулж өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт, агентлаг бол хөлөө олж байгаа. Энэ чиглэлээр олон жил ажилласан Гэрэл дарга томилогдсон. Мэдээж хэрэг энд төлөөлөл байгаа учраас асуудлаа сайн мэддэг. Конвенцын чиглэлээр бол үндэсний хэмжээнд биш олон улсын хэмжээний эксперт байхгүй юу. Танаас их зүйл хүлээгдэж байгаа. Таныг үр дүн гаргана гэхэд би эргэлзэхгүй байна. Нөгөө талаараа тодорхой салбаруудад шинэ хуультай холбоотойгоор бидэнд дахин зохион байгуулалтууд хийнэ. Сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулахаар болсон. Энэ бэлтгэл бүрэн хангагдахын тулд нөөц шаардлагатай. Түүнээс гадна багш нарын чадавх бүрдсэн байх ёстой. Үүнд боловсролын яам анхаарна. Эрүүл мэндийн салбарт хүртээмжтэй үйлчилгээний алхмууд хийгдэж байгаа. Энэ дээр гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам анхаарна.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дангаараа хийх асуудал бол биш. Сая Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн зөв. Хэрэв дэд бүтэцтэй холбоотой асуудал байх юм бол холбогдох төрийн захиргааны байгууллага үүнд анхаарах ёстой. Харин уялдааг хангах дээр бол Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам манлайлдаг. Агентлаг өөрөө хэрэгжүүлэгч агентлаг юм. Хэрэгжүүлэгч агентлаг учраас тодорхой үйлчилгээг хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Анх тохируулагч болгох уу? Гэсэн санал бас явж л байсан. Аль нь ч байсан хамаагүй. Эрх нь бол байгаа. Боломж байх байхаа гэж бодож байна. Гэхдээ мэдээж асуудлыг би үгүйсгэхгүй байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж ойлгож байна. Тогтоолтой холбоотой ганц санал хэлье. Тогтоолыг конвенцын тайлан хамгаалахтай холбоотойгоор гарсан зөвлөмжүүд байна. Энэ зөвлөмжүүдийг уялдсан байдлаар нь дахин нягтлах хэрэгтэй байх гэж бодож байна. Ерөнхий санаа нь байна. Зарим зүйлүүд дутуу байж магадгүй.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа