2025.05.16

М.Бадамсүрэн. Инфляцыг хязгаарлах, бууруулах чиглэлээр дорвитой бодлого хийхгүй байна!

УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн М. Бадамсүрэн:

Нэгдүгээрт, Хамгийн том асуудал үнийн өсөлт инфляцтай холбоотой. Дээр ер нь бие даасан яг ямар бодлогыг ирэх хугацаанд хэрэгжүүлэх вэ? Сум, хөдөө орон нутгийн түвшинд очиж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ асар өндөр байгаа. Үүн дээр ямар нэгэн хийгдсэн судалгаа байгаа юу?

Хоёрдугаарт, Инфляцыг тооцож байгаа аргачлал нь зөв байгаа юу? Яг бодит байдал дээр үнийн өсөлт маш өндөр байгаа. Тэгээд инфляцыг бууруулах талаар зөвхөн Монгол банканд даатгасан эндээс нь бодлогын хүүг 2%-аар нэмэгдүүлсэн арга хэмжээ аваад яваад байх юм уу? Эсвэл инфляцыг бууруулах талаар тусдаа бие даасан, шаардлагатай бол хууль, бодлогын ямар арга хэмжээнүүд төсвийн хүрээний мэдэгдэлд тооцож байгаа вэ? Инфляцын дарамт гэдэг зүйл үнэхээр маш өндөр байгаа шүү. Цалин 6%-аар өсгөсөн ч гэсэн инфляцыг хязгаарлах бууруулах чиглэлээр яг дорвитой бодлого хийхгүй байна. Үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Гуравдугаарт, Эдийн засгийн эрүүл бүтэц нь хувийн хэвшилд тулгуурлах ёстой. Хувийн хэвшилд тулгуурлах чиглэлээр олон ажлыг өмнө нь хэрэгжүүлж ЗГ, Сангийн яам оруулсан ч төрийн орон нутгийн төрийн өмчөөр гүйцэтгэж байгаа чиг үүргийн хүрээнд ажилтан, албан хаагчдын эсэргүүцлээс болоод зогссон. Цаашид шинэчлэлийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилд энийг тулгуурлаж хариуцуулах, төсөв дээр нэгж, тарифыг ашигтай байх хэлбэрээр буюу төрд байснаас хэмнэлттэй байх хэлбэрээр зохион байгуулах шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд тэтгэмжийг жилээр олгох сонголттой байдаг юм уу? Дараа нь хувийн хэвшилд шилжсэн албан хаагчдыг хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад баталгааг нь гаргаж өгсөн хэлбэрээр тодорхой болгож өгөх шаардлага байна.

Дөрөвдүгээрт, Төсвийн урсгал зардалтай холбоотой асуудал байгаа. Урсгал зардлыг бууруулахгүй бол үнэхээр болохгүй байна. Яг үнэндээ татвар нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж хэрэгжүүлэхийг зорьж байгаа ч урсгал зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах бодлогыг зоригтой шинэчилж хийхээс өөр арга байхгүй. Гадаад томилолтыг зоригтойгоор маш их хэмжээгээр бууруулах хэрэгтэй. Үүн дээр ямар шинэчлэл хийхээр бэлдэж байна.

Тавдугаарт, Хувийн хэвшлийг дэмжихийн тулд жижиг өрхийн бичил бизнесийг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг яаж нэмэгдүүлэх вэ?

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан