Монгол Улс Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4% болсон үзүүлэлтээрээ Азидаа тэргүүлж байна
2025.05.22

Монгол Улс Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4% болсон үзүүлэлтээрээ Азидаа тэргүүлж байна

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Бид эмэгтэйчүүд” чуулганыг 21 аймаг, 9 дүүргийн нийт 800 гаруй эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулж байна.

Энэ тухайд УИХ-ын гишүүн П.Батчимэг "Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, тэр дундаа шийдвэр гаргах түвшний оролцоо улс оронд нэн чухал. Манай улс дэлхийн нийтийн энэ чиг хандлагыг дагаж өнгөрсөн парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4% болсон нь Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлт болсон.

Тэгвэл өнөөдрийн энэ чуулган манай парламентын эмэгтэй гишүүдийн манлайлал, санаачилга, идэвхтэй оролцооны хүчээр болж буй бөгөөд олсон амжилтаа бататгаж, орон нутагт шинэ давлагаа, шинэ хөдөлгөөн эхлүүлэх алхам болно гэдэгт итгэлтэй байна" гэв.