2025.06.25

Х.Тэмүүжин: Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх эрх нь нээлттэй

УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2025.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах хариултыг өгөв.

Өргөн барьсан хуулийн төслийн 112.10 дээр цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийх шаардлагатай гэж үзвэл энэ зүйлд зааснаас өөр цаг өдөрт хийж болно. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух үг хэлэхэд энэ зүйлийн 9.10.7-д заасныг баримтална гэсэн зохицуулалт орсон байгаа. Тийм учраас зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын асуулгад асуугаад байхгүй бас цаг үеийн асуудлаар бол мэдээлэл хийх эрх нь нээлттэй байгаа.