2025.06.26
Б.Мөнхсоёл: Хуулийн төсөл барихдаа өмнө хийгдсэн судалгааг хашилт дотор халтуур маягаар ашигладгийг болиулж тусгай бэлтгэгдсэн судлаачдыг ажиллуулах нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2025.06.26/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах 2 асуултыг тавилаа.
О.Номинчимэг гишүүн дээр 6.27 дугаар зүйлийн 27.1 дээр захиргааны хэм хэмжээ батлах акт олгох эрх олгогдсон бол тухайн хуулийн төслүүдэд тавигдах шаардлага гэсэн шинэ зүйл орж ирснийг дэмжиж байна. Харин одоог хүртэл хэрэгжиж нэлээдгүй эрх олгогдсон олон журмууд гарчихсан. Энэ журмуудыг шинэ хуулийнхаа 27.1-д тавигдсан шаардлагад нийцүүлэх ажих ажил хийгдэх үү?
Нэгдүгээрт, энэ шилжилтийн үеийг хэнээр, хэрхэн яаж, хэзээ хийлгэх вэ? МАН олон хууль, журмуудад шинжилгээ хийгээд 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байна аа гэдэг судалгааны үр дүнг гаргасан. Энэ тухайд таны бодол юу вэ? Үүнийг яаж нийцүүлэх вэ?
Хоёрдугаарт, Нээлттэй нийгэм форумаас 3 судалгаа, бодлогын шийдлийн бичгүүд гаргасан. Үүний гол агуулга нь хуулийн төсөл барихдаа, судалгаа хийхдээ хуучин хийгдчихсэн байсан судалгааны үр дүнгүүдийг шаблон маягаар хашилт дотор халтуур маягаар ашигладаг. Тусгай бэлтгэгдсэн хөндлөнгийн судлаачдаар хараат бус судалгааныхаа ажлуудыг хийлгэхгүй юм уу? Хариуцлагатай, илүү чанартай ажлыг хийлгэх тал дээр хуулийн төсөл маань хэрхэн асуудлыг шийдэж байгаа вэ? Би бас хувь гишүүний хувьд энэ асуудалд санаа зовж явдаг хүн.
Түүний асуултад УИХ-ын гишүүн О.Номинчимэг гишүүн хариуллаа

Сэтгүүлч