2025.07.04
М.Бадамсүрэн: Монгол адуугаа бүртгэлжүүлэх монгол адууныхаа генетик нөөцийг, удмын санг хамгаалах нь зөв
УИХ-ын чуулганы 2025/07/04ний өдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Энэ тогтоолыг дэмжиж байгаа ард түмний төлөөлөл болсон парламентын гишүүддээ маш их баярлалаа. Төрийн ордны их хуралдай танхимын хойморт заларч байгаа энэ төрийн сүлдэнд морио залсан ийм улс орон. Дэлхийн 195 улсаас ганцхан манай Монгол Улс байх. Их эзэн Чингис хааны маань хөрөг байна. Их эзэн Чингис хаан энэ монгол мориор л үндсэндээ дэлхийн талыг эзэлсэн ийм агуу түүхтэй. Тэгэхээр аливаа улс үндэстэнд өөрийн үндэсний бахархал үнэт зүйл гэж байдаг. Энэ бол яах арга байхгүй монгол адуу. Тийм учраас монгол адууны асуудал бүх нийтээрээ, ард иргэдээрээ, мэргэжлийн байгууллагууд, парламентын гишүүд нь санал нэгдэж,тогтоолыг 10 жилийн хугацаатай гаргах нь зөв юм байна.
Харин энэ 10 жилийн хугацаанд монгол адуугаа бүртгэлжүүлэх монгол адууныхаа генетик нөөцийг хамгаалах удмын санг хамгаалах ажлаа бүрэн хийж үүн дээр тодорхой үр дүн гаргая гэдэг ийм зорилтыг дэвшүүлж байгаа гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна. Яагаад гэвэл монгол адуу бол Монголын ард түмний хамгийн том өмч байсан. Тийм учраас жилдээ өмчөө нэг удаа тоолох буюу намартаа унагаад тамгалдаг. Тийм учраас морины, адуун сүргийн бүртгэлийг 5 хошуу малын дундаас хамгийн түрүүнд хийхэд хамгийн одоо оновчтой.

Сэтгүүлч