2025.05.14
Б.Дэлгэрсайхан: Боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.долларын орлого нэмэгдэх түүхэн мөч эхэллээ
Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын холболт 2004 оноос эхлэн 18 жилийн турш яригдаж, улс төр, эдийн засгийн олон талын ойлголцлын сорилт давж, өнөөдөр бодит ажил болж байгуулалтын ажлын нээлтийн ёслол 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Энэхүү түүхэн чухал алхамыг алдсан цаг хугацааг нөхөх боломж хэмээн үзэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх ба төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.
Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.
Төслийн хүрээнд үндсэн 7 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
- Төмөр замын дээд ба доод бүтцийн ажил
- Гүүрэн байгууламж
- Эрчим хүчний дэд бүтэц
- Барилга байгууламжууд
- Дохиолол, холбооны систем
- Авто зам, дэд бүтэц
- Гааль, хилийн хяналтын цогцолбор зэрэг барилга байгууламжийг барих юм.

Сэтгүүлч