2025.06.27

А.Ариунзаяа: Сангийн яамны бодлого бүхэн зөв байдаггүй учраас үүнд анхаарч ажилламаар байна

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Ерөнхий сайдад хандаж үг хэлэх гэсэн юм. Сангийн яамны оруулж ирж байгаа бодлого бүхэн зөв байдаггүй юм шүү. Та энэ дээр наанатай цаанатай хандаж, хэлж байгаа асуудлуудыг нь шалгаж байхгүй бол нэн яаралтай оруулж ирж байгаа асуудал дээр алдаатай тоо, алдаатай бодлого, буруу ойлголт өгөх явдлууд их байдаг. Сайдаар 2 жил хамтран ажиллаж байсан хүний хувь хэлье. Докторуудыг үгүйсгээд л байх юм. Засгийн газар боловсролыг дэмжих жил гэж зарласан. Доктор эрдмийн зэрэг яагаад чухал юм бэ? 226,895 төрийн албан хаагч байхад 1215 докторын зэрэг хамгаалсан хүмүүс байгаад байгаа юм. Төрийн үйлчилгээний албанд 152,641 хүн ажиллаж байгаа бол тэрний 778 нь л докторын зэрэг хамгаалсан байна. Төрийн тусгай албанд 49081 хүн ажиллаж байхад 243 л доктор эрдмийн зэрэг хамгаалсан байна. Төрийн захиргааны албанд 21,350 хүн ажиллаж байхад 142 доктор л байна. Улс төрийн албанд 3,823 хүн ажиллаж байхад 52 л доктор байна. Энэ докторууд уг нь эрдмийн зэрэг хамгаалаад өөрийгөө хөгжүүлээд арай л нэг өөр байгаа юм. Эрдмийн зэрэг хамгаалдаг байх тал дээр нь хөшүүрэг болгох. Өөрийгөө хөгжүүлэхэд нь, олон улсын судалгаа хийхэд нь судалгаа хийх аргачлалд нь шинжлэх ухаанч байх тал дээр анхааруулж байх ёстой. Сангийн яаманд нэг л доктор байдаг. Төрийн үйлчилгээний яаманд багш нар чинь яагаад ийм бага байгаа юм. 152,641 хүнээс 778 доктор байна. Олон доктор болох тусмаа эрдмийн зэрэг хамгаалснаараа өгч байгаа мэдээ, мэдээлэл боловсруулж байгаа хууль тогтоомж нь сайжрах бус уу? Докторыг худалдаж аваад байгаа юм бол докторын зэргийг худалдаж авахгүй байх тал дээр нь анхаарах ёстой болохоос биш докторууд  гэм хийчихсэн юм шиг доош нь хийгээд байх нь буруу юм. Төрийн албан хаагчдад олгодог энэ зэрэг нэмэгдэл 260%-ийн нэмэгдэл авч байгаа хүмүүс байна гэх юм гаргаад ир. Ямар албан тушаалд, ямар хүмүүс, хэчнээн хүн тийм нэмэгдэл аваад байгаа юм бэ? Төрийн тусгаагийнхнаа дэмжиж болдоггүй юм уу? Өөр хүн байхгүй шүү дээ. Энэ хүмүүсийн 40%-ийн нэмэгдлийг нь авах юм гэвэл цалин нь буурна биз дээ.