2025.05.22

С.Эрдэнэболд: Энэ хууль хэрэгжсэнээр хэдэн хүний амь насыг аврах боломж байна

УИХ-ын чуулганы /2025.05.22/ны өдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол улсын хүний гавьяат эмч Батчулуун эмчийн нөхцөл байдал дээр Ж.Чинбүрэн гишүүн бид хэд очсон. Тэгээд 461 дүгээр анги дээр очоод тухайн үед тэр хүний биеийн нөхцөл байдал хэцүү байсан. Энэ үе ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сайд, мөн ШШГЕГ-ын Нандинболор, Хурандаа Цогжаргал зэрэг хүмүүс маш шуурхай ажиллаж, тэр хүний амийг аварсан. Үүнийг талархалтайгаар хэлмээр байна. Энүүхэндээ гэж хэлэхэд хэвлэлээр гарчихсан мэдээлэл учраас биеийн нөхцөл байдал асар хүнд, дараа нь эмнэлэгт хэвтүүлээд яаралтай хагалгаанд оруулсан. Ингэж хагалгаанд оруулаагүй байсан бол энэ хүний амь нас үнэхээр хүнд нөхцөл байдалд байсан шүү. Энд би хариуцлагатайгаар хэлэхэд ХЗДХ-ийн сайдад талархал илэрхийлмээр байна. Хэдийгээр нэг талд нь хуулийн хэрэгжүүлэлт яваад, хүний эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүссэн ч гэсэн, нөгөө талд нь манай энэ хууль, хүчний байгууллагынхан хүний амь аврахын төлөө маш шуурхай,уян хатан ажилласан юм.

Саяын зөвхөн тэр кейс дээр асуудал юундаа байсан бэ гэхлээрээ даатгуулагч гэсэн агуулга байсан. Ж.Чинбүрэн дарга үүнийг маш сайн мэдэж байгаа. Гэтэл нөгөө донор маань өөрөө даатгуулагч биш учраас нөхөн төлбөр авч чадаагүй. Эндээс гомдол санал үүссэн. Энэ бол хүний амиар хэмжигдсэн кэйс байгаа. Бас хүний амь насаар хэмжигдэхүйц үр дүн, үр дагавар дагуулсан ийм нөхцөл байдал үүссэн. Цаашдаа үүнийг та олон нийтэд хуулийн төсөл дээр хэрхэн сууж байгаа талаар тайлбарлаж өгмөөр байгаа юм. Монголчууд "амны бэлгээс ашдын бэлгэ" гээд муу юм ярихгүй гээд мод тогшоод нулимдаг хүмүүс шүү дээ. Гэтэл яг амьдрал дээр яаж байна гэхлээрээ энэ төрлийн асуудлууд асар ихээр гардаг. Дахиад л зовлон тулгараад, туулаад ирэхээр энэ асуудал болоод байгаа юм.

Хэчнээн хүн хилийн чанадад энэ эрхтэн эд эрхтэн эс шилжүүлэх мэс засалд ороод, тэр нь ойролцоогоор ямар хэмжээний валютаар хэмжигдээд байгаа юм. Энэ хууль батлагдсан тохиолдолд эдийн засгийн хүртээмж нь нэмэгдэж, технологи нь сайжраад, мэргэжилтэн, боловсон хүчнүүд нь сайжирч, хэчнээн хүний амь насыг аврах боломж байна. Дээрээс нь гадагшаа урсаж байгаа энэ эрүүл мэндийн чиглэлээр урсаж байгаа валютыг ямар процентыг нь эх орондоо авч үлдэх боломж байна.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа