2025.06.27

Л.Соронзонболд: Экспортын орлого буурсан асуудлыг төсвийн тодотголд хэрхэн тусгасан бэ?

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт дээр 2024 оны төсвийн төлөлтийн эдийн засгийн үр өгөөж маш бага байсан гэсэн дүгнэлт хийгдсэн байна. 2025 онд экспортын орлого нэлээн буурчихсан энэ үед 2025 оны төсвийн тодотгол хийхдээ асуудлыг хэрхэн анхаарч, тусгав?

Хоёрдугаарт, Дунд хугацааны төсвийн хүрээний төсөөллийг тооцохдоо ер нь хамгийн муу тохиолдлоо тооцдог юм уу? Эдийн засаг хөгжлийн яам харицлт өгнө үү?

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан