2025.06.26
Л.Соронзонболд: БСШУ-ны байнгын хороо байх нь зүйтэй
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Хуулийн төслийн зарим саналтай санал нэг байна. Ялангуяа бүтэц илүү оновчтой болгоё. Илүү бүтээмжтэй болгох дээр анхаарах зүйл байна. Боловсролын салбар бол маш урт хугацааны дараагаар үр шимээ өгдөг онцлогтой тэргүүлэх салбар. Тэгэхээр заавалБСШУ-ы байнгын хороо нь байнга хууль баталдаг байхдаа биш харин батлагдсан хууль түүний хэрэгжилт хяналтдаа илүү анхаардаг байж болно. Ялангуяа манай улсын хувьд уул уурхайн салбартай, эдийн засагтай хамааралтай улс. Цаашдаа бид нар уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлохгүй байж болох ч тийм үе байж болно шүү дээ. Тэр үед бол бид нар боловсролтой хүний нөөц л хамгийн чухал болно. Тийм учраас Боловсрол шинжлэх ухааны байнгын хороо байх нь зүгээр юм шиг санагдаж байна.
Хоёрдугаарт уул уурхайгаас бусад салбар эдийн засгаа солонгоруулъя гээд ЖДҮ эрхлэгчдийг дэмжье гээд чиглэсэн аж үйлдвэрийн байнгын хороо байсан. 23 гишүүнтэй. Энэ нь бас Эдийн засгийн байнгын хороон дээр авчраад дэд хороо болгоё гээд байдаг. Уг нь энэ асуудал дээр илүү фокуслаж ажилладаг ийм байнгын хороо нь байсан нь зүгээр юм биш үү гэсэн нэг ийм санал байна. Яагаад заавал Аж үйлдвэрийн байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд нэгтгээд байгаа юм бэ? Байнгын хороо болон дэд хороо хоёрын хооронд яг ямар ялгаа байгаа юм бэ? гэдэг нэг асуудал. Байнгын хороо нь болохоор төсөвтэй, дэд хороо нь болохоор төсөвгүй. Эдийн засгийн байнгын хорооны доор гэхэд 3, 4 дэд хороотой болох юм байна л даа. Дэд хороо болгон нь өөрсдөө тусдаа шийдвэрээ гаргаад явчихна. Байнгын хороондоо яг дэд хорооны шийдвэрээ заавал танилцуулах ийм шаардлага бол бас байхгүй байх шиг байгаа юм. Тэгэхээр байнгын хороо дэд хороо хоёрын хооронд яг ямар ялгаа зааг гаргаж өгөх юм бэ?
Түүний асуултал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хариуллаа.