Төсвийн тодотголыг нягтлан шинжлэх ажил үргэлжилж байна
2025.06.30

Төсвийн тодотголыг нягтлан шинжлэх ажил үргэлжилж байна

Төсвийн тодотголын ажлын хэсэг өчигдөр /2025.06.29/ хуралдаж Төсвийн тодотголын асуудлаар хэлэлцлээ.

Сангийн яам танаж, хэмнэх боломжтой төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сайтар нягталж 536 тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулж ирсэн байна.

Энэ тухайд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Засгийн газраас урсгал зардалтай нийлээд нийт 1.9 их наяд төгрөгийн таналт хийх буюу 1,365 тэрбум ₮ (ДНБ-ий 1.5%-тай тэнцэхүйц) алдагдалтай төсвийн тодотголын төсөл орж ирсэн. Гэвч төсвийн орлого оны эцэст 3.3 их наяд ₮-өөр дутах магадлалтай байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалт, урсгал зардлаас нэмж хэмнэх, танах, хойшлуулах боломжтой урсгал зардал, хөрөнгө оруулалт, арга хэмжээ байгаа эсэхийг шинжилж хэлэлцсээр байна. Нэмэлт задаргаа, тоонууд мөн хүлээгдэж байна" гэв.