2025.05.15

П.Сайнзориг: Төрийн албыг цомхотгох амархан, гэхдээ үүний үндсэн шалтгааныг тодорхой гаргах шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг бид нар хэлэлцэж байна. Маш чухал бичиг баримт. Үүний хүрээнд ирэх жилийн төсөв ер нь хувийн хэвшил, бизнесийн орон зай, хувийн хэвшилд үүсэж байгаа ч гэдэг юм уу ямар секторыг бид нар бодлогоор дэмжих гэж байна гэдэг юм уу маш олон зүйлүүдийг эндээс зураглал харж болно. Энэ зөвхөн төрийн гэхээс илүүтэй хувийн хэвшлийн ч гэсэн бас бизнесийн үйл ажиллагаагаа яаж тэлж болох, ямар нөхцөл байдлууд үүсэх гэдгийг төсөөлдөг. Ийм бичиг баримт гэж би хувьдаа ойлгодог. Төлөвлөлт их гоё байна, их өөдрөг. Өнөөдрийн уул уурхай бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл,үнэ тогтож буй нөхцөл байдал дээрээс нь Монгол Улсыг энэ төсвийг алдагдалгүй батлах зарчим, төсвийн хүрээний мэдэгдэл ч гэсэн энэ чигтээ ороод ирлээ. Энэ төлөвлөж байгаа энэ зүйл бүрэн хэрэгжих бололцоо байгаа юу, Шадар сайд аа? Үүн дээр ний, нуугүй хэлээч, ямар гарц, гаргалгаа байна?

Асуудлуудыг парламент дээр ямархуу байдлаар шийдвэл боломжтой байна? Тэгэхгүй бол бид бие биеэ жоохон хуураад л байна. Нэг алдагдалгүй төсөв үүнийгг ярьж байгаа хүмүүсүүд нь гоё ганган ,шударга сайхан болоод л. Нөгөө талдаа энэ бүтээн байгуулалтыг явуулчихъя гэж байгаа хүмүүс нь нэг ийм хулгайч царайтай ч юм шиг, хулгайч болох гээд л ерөөсөө л нэг л болж өгөхгүй байна. Тэгэхээр та бас үүн дээр яг гол уулзвар дээр нь сууж байгаа хүний хувьд юу гэж бодож байна? Гарц, гаргалгаа ямар байж болох вэ? Үүн дээр бас ний нуугүй хэлээч гэж хүсэж байгаа юм. Хоёрдугаарт урсгал зардлыг бас хэмнэх чиглэл дээр жишээ нь төрийн албан хаагчдыг цомхотгох тухай ярьж байна.

Эргээд энэ төрийн албан хаагчдын олгож байгаа цалин хөлсний асуудлыг нэгдмэл нэг хуульгүйгээс болоод ингээд байна гэж  тайлбарууд явж байна. Би үүн дээр огт санал нийлдэггүй. Нэгдмэл нэг хуультай гэхээсээ илүүтэйгээр яг энэ төрийн албан хаагчдын тоо, бүтээмж, чиг үүргийн давхардал дээр яг бодитой алхам хийж чадахгүй байгаа байна. Үүндээр та ямар бодолтой байна? Төрийн албыг цомхотгох гэдэг бол амархан. Гэхдээ цомхотгож байгаа үндсэн шалтгаан нь яг юу гэж дүгнээд байгаа юм. Цахимжилтыг дэмжээд энэ нөхцөл байдлууд үүсэж байна гэж үзэж байна уу? Чиг үүргийн давхардал маш их болчихсон гэдгээ та бас болон ЗГ хүлээн зөвшөөрч байгаа юу?

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа