2025.05.22

А.Ариунзаяа: Энэ хэлэлцээрээр тухайн улсын нутаг дэвсгэрт ажиллаж НДШ төлж буй иргэд тэтгэвэр тогтоолгох боломж үүснэ

УИХ-ын чуулганы /2025.05.22/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Энэхүү хэлэлцээрийг дэмжиж байгаа. Казакстан улстай холбоотой бодууштай анхаарах ёстой нэг асуудал нь иргэншилтэй холбоотой. Энэхүү хэлэлцээр нь өмнө нь байгаагүй биш байсан. 1993 онд энэхүү хэлэлцээрийг анх байгуулж байсан түүхтэй. 2014 онд энэхүү хэлэлцээрийг цуцлах саналыг Казакстан улсын ЗГ-аас ирж байсныг хүлээн авч тухайн үедээ Монгол Улсын ЗГ энэхүү хэлэлцээрийг цуцлах шийдвэрийг гаргаж байсан. Монгол улсын харьяатаас 1994-2018 онд 61 мянган иргэн Монгол улсын харьяатаас гарч явсан байдаг. Эргүүлээд Монгол улсын харьяаллаа сэргээн тогтоолгосон хоёр орчим мянган иргэн байдаг гэсэн тоон мэдээлэл байдаг. Энэ хэлэлцээрийг сэргээх ажил 2018 оноос хойш 17, 18 удаагийн хэлэлцээрийн явцад сэргээд УИХ-аар эргээд орж ирж байгаад баяртай байна.

Би Л.Энх-Амгалан сайдад, яамны хамт олонд нь баяр хүргэмээр байна. Үүний ач холбогдол нь аль аль улсынхаа нутаг дэвсгэр дээр ажиллаад НДШ төлж байгаа хүмүүс тухайн улс орондоо иргэн нь биш ч гэсэн тэтгэвр тогтоолгох боломжтой. Эргээд өөрийнхөө нутаг орон руугаа буцахад тухайн ажилласан улсдаа тэтгэвэр тогтоолгож болно. 1998 оноос хойш Казахстан улсад хуримтлалын тогтолцоо үүссэн. Одоо ажилласан хэмжээндээ төлсөн шимтгэл нь эргүүлээд Монгол Улс дахь банканд нь шууд шилжүүлэх ийм боломж бас нээгдэх ийм давуу талтай ийм сайн хэлэлцээр байгаа юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа