УЛС ТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЭДИЙН ЗАСГААР ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР БАТАЛГААЖДАГ
2025.06.26

УЛС ТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЭДИЙН ЗАСГААР ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР БАТАЛГААЖДАГ

УИХ-д зөвшөөрлийг зөв болгох хууль өргөн мэдүүлэхэд бэлэн болголоо.Зөвшөөрөл нэртэй хориглолтын гажуудсан тогтолцоог хална.

31 зөвшөөрлийг бүрэн алга болгоно.

  • 254 тусгай → 180 тусгай болно
  • 123 энгийн → 134 энгийн + 32 мэдэгдэл болгон хялбаршуулна.
  • Мэдэгдлээ илгээсэн бизнесээ шууд эхэлнэ.

Жишээ нь:

  •  Иргэн хэрэгцээндээ эрчим хүч үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл авах хэрэггүй.
  • 120 гаруй зөвшөөрөл олгох эрх төрөөс мэргэжлийн холбоодод шилжинэ. Төр зарим үүргээсээ салж, төсөв, орон тоо хэмнэнэ.
  • Зөвшөөрөл, сертификат, гэрчилгээ, бүртгэл гэх мэт бүх баримт бичгийг нэг стандарттай болгоно.
  • ШАТ ДАМЖЛАГА 50% БУУРНА
  • Зөвшөөрөл сунгуулахын тулд ахин бичиг цаас бүрдүүлэх шаардлагагүй
  • Зөрчилгүй бол зөвшөөрөл автоматаар сунгагдана
  • 100% цахим процесс, цаасан хүнд суртлыг хална

Цаашид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлаа эхлэх гэж багадаа 8 сар зарцуулдаг. Урьдчилсан үнэлгээ хийлгэхэд 6 сар зарцуулдаг. Энэ хүнд суртлын шат дамжлагыг багасгана.